Хувийн нууцыг хамгаалах бодлого
Некст гоо сайхны эмнэлэг (цаашид ”Эмнэлэг” гэх) нь таны хувийн мэдээллийн нууцлалыг чухалд үздэг бөгөөд ”Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”-ийг чанд мөрдөж ажилладаг.
Эмнэлэг нь хувийн мэдээлэл боловсруулах бодлогоороо дамжуулан таны ирүүлсэн хувийн мэдээллийг ямар зорилго, арга замаар ашиглаж байгаа болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байгааг мэдээлж байна.
Хувийн мэдээлэл боловсруулах энэхүү бодлогын дараалал дараах байдалтай байна.
1. Цуглуулах хувийн мэдээллийн төрөл болон цуглуулах арга зам
2. Хувийн мэдээлэл цуглуулах болон ашиглах зорилго
3. Хувийн мэдээллийг хадгалах болон ашиглах хугацаа
4. Хувийн мэдээллийг устгах журам болон түүний арга зам
5. Хувийн мэдээллийг өгөх болон хуваалцах
6. Цуглуулсан хувийн мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг бусдад шилжүүлэх
7. Хэрэглэгч болон хууль ёсны төлөөлөгчийн эрх, түүнийг хэрэгжүүлэх арга зам
8. Зөвшөөрлийг цуцлах / Гишүүнчлэлээс гарах арга
9. Хувийн мэдээллийг автоматаар цуглуулах хэрэгслийг суурилуулах/ажиллуулах болон түүнээс татгалзахтай холбоотой асуудал
10. Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцагч
11. Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ
12. Бодлогын өөрчлөлтийг мэдээлэх үүрэг
1. Цуглуулах хувийн мэдээллийн төрөл болон цуглуулах арга зам
Эмнэлэг нь зөвлөгөө өгөх явцад үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний хувийн мэдээллийг цуглуулдаг. Та эмнэлгийн үйлчилгээг авахын тулд зөвлөгөөний үеэр оруулах талбарууд байдаг ч и-мэйл, утасны дугаар зэргийг оруулаагүй байсан ч үйлчилгээ авахад хязгаарлалт байхгүй.
[Эмчилгээний мэдээлэл]
- Цуглуулах мэдээлэл: Овог нэр, иргэний бүртгэлийн дугаар, хаяг, холбоо барих дугаар, өвчний түүх
※ Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хувийн давтагдашгүй дугаар болон эмчилгээний мэдээллийг заавал хадгалах үүрэгтэй (тусдаа зөвшөөрөл авах шаардлагагүй)
[Вэбсайтаар зөвлөгөө авахад цуглуулах мэдээллийн зүйлс]
- Шаардлагатай мэдээлэл: Овог нэр, нэвтрэх нэр, нууц үг
- Сонгох зүйлс: И-мэйл хүлээн авах эсэх
- Үйлчилгээг ашиглах эсвэл үйлчилгээ үзүүлэх ажлыг боловсруулах явцад дараах мэдээллүүд автоматаар үүсч, цуглуулагдаж болно: Үйлчилгээний ашиглалтын түүх, хандалтын бүртгэл (log), күүки (cookie), хандсан IP мэдээлэл
[Хувийн мэдээлэл цуглуулах арга]
- Дараах аргуудаар хувийн мэдээллийг цуглуулна.
Нүүр хуудас, бичгэн маягт, факс, утас, зөвлөгөө өгөх самбар, и-мэйл
2. Хувийн мэдээлэл цуглуулах болон ашиглах зорилго
Эмнэлэг нь цуглуулсан хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана.
Хэрэглэгчийн өгсөн бүх мэдээллийг доор дурдсан зорилгоос өөрөөр ашиглахгүй бөгөөд ашиглах зорилго өөрчлөгдсөн тохиолдолд урьдчилан зөвшөөрөл авна.
[Эмчилгээний мэдээлэл]
- Оношилгоо, эмчилгээний зориулалттай тусламж үйлчилгээ болон төлбөр тооцоо, хураамж авах, буцаан олгох зэрэг эмнэлгийн захиргааны үйлчилгээ үзүүлэх
[Цахим хуудсын зөвлөгөөний мэдээлэл]
- Зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэдээ, өвчний тухай мэдээллийг цахим шуудангаар хүргэх, санал асуулга явуулах
3. Хувийн мэдээллийг хадгалах болон ашиглах хугацаа
Эмнэлэг нь хувийн мэдээллийг цуглуулсан болон хүлээн авсан зорилго биелсэн тохиолдолд таны хувийн мэдээллийг цаг алдалгүй устгана.
[Эмчилгээний мэдээлэл]
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан өвчний түүх, эмчилгээний бичиг баримтыг хадгалах стандартын дагуу хадгална
[Цахим хуудсын зөвлөгөөний мэдээлэл]
- Мэдээлэл цуглуулсан зорилго эсвэл хүлээн авсан зорилго биелсэн ч Худалдааны тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах шаардлагатай тохиолдолд таны хувийн мэдээллийг хадгалж болно.
- Хэрэглэгчийн гомдол болон маргаан шийдвэрлэлтийн бүртгэл : 3 жил (Цахим худалдаа дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль)
- Зээлийн мэдээлэл цуглуулах/боловсруулах, ашиглах тухай бүртгэл : 3 жил (Зээлийн мэдээллийг ашиглах ба хамгаалах тухай хууль)
- Хувийн баталгаажуулалтын бүртгэл : 6 сар (Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний ашиглалтыг дэмжих, мэдээллийн хамгаалалтын тухай хууль)
- Хандалтын бүртгэл : 3 сар (Харилцаа холбооны нууцыг хамгаалах хууль)
4. Хувийн мэдээллийг устгах журам болон түүний арга зам
Эмнэлэг нь ”Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго” биелсний дараа тухайн мэдээллийг нэн даруй устгана. Устгах журам, арга нь дараах байдалтай байна.
[Устгах журам]
Хэрэглэгчийн гишүүнээр бүртгүүлэх зэрэгт оруулсан мэдээллийг зорилго биелсэний дараа устгах аргын дагуу нэн даруй устгана.
[Устгах арга]
Цахим файл хэлбэрээр хадгалагдсан хувийн мэдээллийг бичлэгийг дахин сэргээх боломжгүй техникийн аргыг ашиглан устгана.
Цаасан дээр хэвлэгдсэн хувийн мэдээллийг цаас бутлагчаар жижиглэх эсвэл шатааж устгана.
5. Хувийн мэдээллийг өгөх болон хуваалцах
Эмнэлэг нь таны зөвшөөрөлтэй эсвэл холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад ямар ч тохиолдолд ”Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго”-д заасан хүрээнээс хэтрүүлэн таны хувийн мэдээллийг ашиглахгүй бөгөөд бусад хүн, байгууллага, аж ахуйн нэгжид өгөхгүй.
- Үндэсний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн даатгалын хяналт, үнэлгээний газарт эмчилгээний зардлын нэхэмжлэх гаргах зорилгоор эмчилгээний бүртгэлийг илгээх
- Статистик мэдээ гаргах, эрдэм шинжилгээний судалгаа хийхэд шаардлагатай бол тодорхой хувь хүнийг таних боломжгүй хэлбэрт шилжүүлэн өгөх
- Хууль тогтоомжид заасан журам, аргын дагуу мөрдөн байцаах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгөх гэх мэт
6. Цуглуулсан хувийн мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг бусдад шилжүүлэх
Эмнэлэг нь үйлчилгээ үзүүлэхийн тулд хувийн мэдээллийг доор дурдсаны дагуу итгэмжлэн шилжүүлдэг бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу итгэмжлэлийн гэрээ байгуулахдаа хувийн мэдээллийг найдвартай удирдах шаардлагатай заалтуудыг тусгадаг.
Манай эмнэлгийн хувийн мэдээлэл боловсруулах гэрээт байгууллага болон гэрээт ажлын агуулга дараах байдалтай байна.
- Гүйцэтгэгч байгууллага : Now Design
- Гэрээт ажлын агуулга : Цахим хууд
- Итгэмжлэн шилжүүлэх хувийн мэдээллийн төрөл: Вэбсайт доторх харилцагчийн хувийн мэдээлэл
- Хувийн мэдээллийг хадгалах болон ашиглах хугацаа: Итгэмжлэлийн гэрээ дуусах хүртэл
7. Хэрэглэгч болон хууль ёсны төлөөлөгчийн эрх, түүнийг хэрэгжүүлэх арга зам
14 нас хүрээгүй хүүхэд (цаашид ”хүүхэд” гэх)-ийн гишүүнчлэлийн бүртгэлийг хүүхдэд ойлгомжтой, энгийн хэлбэрээр бэлтгэсэн тусгай маягтаар явуулдаг бөгөөд хувийн мэдээлэл цуглуулахдаа заавал хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авдаг.
Эмнэлэг нь хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авахын тулд хүүхдээс түүний хууль ёсны төлөөлөгчийн нэр, холбоо барих утас зэрэг хамгийн бага хэмжээний мэдээллийг цуглуулдаг бөгөөд Хувийн мэдээлэл боловсруулах журамд заасны дагуу хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авдаг.
Хүүхдийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн хувийн мэдээлэлтэй танилцах, засварлах, устгах хүсэлт гаргах эрхтэй. Хүүхдийн хувийн мэдээллийг үзэх, засах, устгахыг хүсвэл ”Гишүүний мэдээлэл засах” хэсэг дээр дарж хууль ёсны төлөөлөгч мөн болохыг баталгаажуулсны дараа шууд үзэх, засах, устгах боломжтой ба эсвэл хувийн мэдээлэл хариуцсан менежертэй бичгээр, утсаар болон факсаар холбогдож шаардлагатай арга хэмжээг авахуулж болно.
Эмнэлэг нь хүүхдийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй, хуваалцахгүй бөгөөд хүүхдээс цуглуулсан хувийн мэдээлэлд хууль ёсны төлөөлөгч нь залруулга хийхийг шаардсан тохиолдолд тухайн алдааг засах хүртэл уг хувийн мэдээллийг ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.
※ Хуулиар заавал хадгалах үүрэгтэй хувийн мэдээллийг хүсэлт гаргасан ч хадгалах хугацаанд нь өөрчлөх, устгах боломжгүй.
8. Зөвшөөрлийг цуцлах / Гишүүнчлэлээс гарах арга
Та бүртгүүлэхдээ өгсөн хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах болон дамжуулах зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах эрхтэй.
Гишүүнчлэлээ цуцлахдаа эмнэлгийн вэбсайтын ”Миний хуудас” хэсгийн ”Гишүүнчлэл цуцлах” дээр дарж өөрийгөө баталгаажуулсны дараа шууд цуцлах боломжтой, эсвэл хувийн мэдээлэл хариуцсан менежертэй бичгээр, утсаар болон факсаар холбогдвол бид таны хувийн мэдээллийг нэн даруй устгах зэрэг шаардлагатай арга хэмжээг авах болно.
9. Хувийн мэдээллийг автоматаар цуглуулах хэрэгслийг суурилуулах/ажиллуулах болон түүнээс татгалзахтай холбоотой асуудал
Эмнэлэг нь таны мэдээллийг цаг тухай бүрт хадгалж, хайж олдог ”күүки (cookie)”-г ашигладаг. Күүки гэдэг нь эмнэлгийн вэбсайтыг ажиллуулахад ашиглагддаг серверээс таны хөтөч рүү илгээдэг маш жижиг хэмжээтэй текст файл бөгөөд таны компьютерын хатуу дискэнд хадгалагддаг. Эмнэлэг нь дараах зорилгоор күүкиг ашигладаг.
Та күүки суулгах эсэхийг сонгох эрхтэй. Иймд та веб хөтчийнхөө тохиргоог хийснээр бүх күүкиг зөвшөөрөх, күүки хадгалагдах бүрт баталгаажуулах эсвэл бүх күүкиг хадгалахаас татгалзах боломжтой.
Хэрэглэгч та күүки (cookie) суулгахаас татгалзсан тохиолдолд зарим үйлчилгээг үзүүлэхэд хүндрэл үүсч болзошгүй.
10. Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцагч
Таны хувийн мэдээллийг хамгаалах, хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхийн тулд эмнэлэг нь дараах хувийн мэдээллийн удирдлагын ажилтныг томилон ажиллуулж байна.
[Хувийн мэдээлэл хариуцсан менежер]
Нэр : И Жэ Сү
Харьяалал: Некст гоо сайхны мэс заслын эмнэлэг
Албан тушаал : Захирал
Утасны дугаар : 02-2052-1011
И-мэйл: webmaster@nextplastic.co.kr
Та эмнэлгийн үйлчилгээг ашиглах явцад үүссэн хувийн мэдээллийн хамгаалалттай холбоотой бүхий л санал, гомдлыг хувийн мэдээлэл хариуцсан менежерт гаргаж болно. Эмнэлэг нь хэрэглэгчдийн гомдолд хурдан шуурхай, хангалттай хариу өгөх болно. Хэрэв хувийн мэдээлэл зөрчигдсөн тухай бусад мэдэгдэл, зөвлөгөө авах шаардлагатай бол доорх байгууллагуудад хандана уу.
Хувийн маргаан зохицуулах хороо (http://www.1336.or.kr / 1336)
Улсын Ерөнхий прокурорын газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг (http://www.spo.go.kr / (02) 3480-3573)
Цагдаагийн ерөнхий газрын Цахим халдлагатай тэмцэх төв (http://www.ctrc.go.kr / (02) 392-0330)
11. Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ
Эмнэлэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах техникийн арга хэмжээ болгон олон тооны аюулгүй байдлын системүүдийг бүрдүүлсэн. Хэрэглэгчийн илгээсэн бүх мэдээллийг галт хана (firewall)-аар хамгаалагдсан аюулгүй системд найдвартай хадгалж, удирддаг.
Мөн эмнэлэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах удирдлагын арга хэмжээ болгон хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хандах, удирдахад шаардлагатай журмыг тогтоож, хувийн мэдээлэлтэй харьцах ажилтнуудын тоог хамгийн бага түвшинд хязгаарлан аюулгүй байдлын сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Түүнчлэн хувийн мэдээлэл боловсруулах системийн хэрэглэгчийг томилж, хэрэглэгчийн нууц үг олгох ба түүнийг тогтмол шинэчилдэг.
12. Бодлогын өөрчлөлтийг мэдээлэх үүрэг
Энэхүү Хувийн мэдээлэл боловсруулах журмыг 2017 оны 1-р сарын 9-ний өдөр баталсан бөгөөд хууль тогтоомж, бодлого эсвэл хамгаалалтын технологийн өөрчлөлтөөс шалтгаалан агуулгад нэмэлт, хасалт, өөрчлөлт орох тохиолдолд шинэчлэгдсэн журмыг хэрэгжүүлэхээс хамгийн багадаа 7 хоногийн өмнө эмнэлгийн вэбсайтаар дамжуулан өөрчлөлтийн шалтгаан, агуулга зэргийг мэдэгдэх болно.
Зарласан огноо: 2017 оны 1-р сарын 9
Хэрэгжиж эхлэх огноо : 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр